
Ардын багш, нэрт бүжиг дэглээч, судлаач Г.Долгорсүрэнгийн нэрэмжит “Гоцлол бүжигчдийн улсын хоёрдугаар уралдаан” 2025 оны 4 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уралдаанд төв орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, мэргэжлийн сургуулийн нийт 54 уран бүтээлч оролцож, II шатанд 30 бүжигчин шалгарч цааш өрсөлдөх эрхээ авлаа.
Уралдааны хүрээнд нийт оролцогчдод Г.Долгорсүрэн багшийн ардын бүжгийн сургалтын арга зүй болон олон ардын бүжгийн ур чадварын мэргэжлийн сургалтыг зохион байгуулж, сургалтад мэргэжлийн сургуулийн оюутнууд уригдан оролцлоо.
📌Уралдааны III шатны шалгаруулалт болон шагналтнуудын ГАЛА тоглолтыг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулна.
0 cэтгэгдэлтэй