ЗАЛУУЧУУДАД ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ОЛГОХ “GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Google компанийн албан ёсны эрхтэй хэрэгжих “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Шинэ мэдлэг, шинэ туршлага, шинэ хамт олны дунд өөрийгөө хөгжүүлэх “Grow with Google Mongolia” хөтөлбөр 6 сарын 13-ний өдрөөс албан ёсоор эхэлж байна.

Нээлтийн үеэр хөтөлбөрийн тухай танилцуулахын зэрэгцээ хамтран ажиллагч байгууллагууд болон салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүд өөрсдийн туршлага, зөвлөгөөгөө хуваалцлаа.

Монгол Улсын хүн амын 29 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа нь улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлох үнэт нөөц бололцоо, асар их чадавх байгаагийн илрэл юм. Тийм ч учраас бид залуучуудын мэдлэг боловсрол, ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай, манлайлагч иргэд болгон төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч байна.

Reel: