
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 23 мега төслийг эрэмбэллээ.
Эрэмбэлсэн мега төслүүдийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” зорилтот хөтөлбөр, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан 14 мега төсөлтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
Төслүүдийг үзүүлэх нөлөөллөөр нь түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн холбогдолтой төсөл гэж үндсэн гурван хэсэгт хуваасан байна. Агаарын бохирдлыг бууруулах төслийн нэгдүгээрт ТЭЦ-5, хоёрдугаарт Дулааны тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл тус тус эрэмбэлэгдэв. Мөн энэхүү хоёр төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусчээ.
Энэ талаар Засгийн газрын нэгдүгээр сарын 22-нд болсон ээлжит хуралдааны үеэр танилцуулсан юм.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар
0 cэтгэгдэлтэй