Шадар сайд, Эрчим хүчний реформын үндэсний хорооны дарга Тогмидын Доржханд: Эрчим хүчний биеэ даасан байдлынхаа төлөө шүдээ зуугаад явахаас аргагүй

Шадар сайд, Эрчим хүчний реформын үндэсний хорооны дарга Тогмидын Доржханд “Монгол Улс 150 мянган айл өрхийг орон сууцанд оруулна гэж ирэх 4 жилийн бодлогоо гаргасан. Өөрөөр хэлбэл, утааны асуудлыг шийдэхийн тулд 150 мянган янданг байхгүй болгоно. Тэгвэл энд юу хэрэгтэй гэхээр цахилгаан, дулаан. Гэтэл энэ нь бодлогод байхгүй.

Монгол Улс 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж зарласан. Хамгийн түрүүнд хэрэгжүүлэх найман мега төсөлд 600 МВт эрчим хүч хэрэгтэй. Гэтэл үйлдвэр барья гэхэд эрчим хүч нь байхгүй байна.
Эрчим хүч байхгүй болохоор эдийн засаг хөгжихгүй байна. Бидэнд сонголт алга. Нэг бол юу ч хийхгүй хотоо хөлдөөгөөд, байгаа эрчим хүчээ хувааж хэрэглээд суух хувилбар байна. Үгүй бол эрчим хүчээ өргөжүүлж тэлээд бие даасан байдалтай болгоод, цаашлаад үүгээрээ мөнгө хийдэг болох нь эрчим хүчний реформ юм.

Монголчууд эх оронч хүмүүс. Улс орны тусгаар тогтнолыг баталгаажуулдаг эрчим хүчний биеэ даасан байдлынхаа төлөө шүдээ зуугаад явахаас аргагүй. Сая нэмэгдүүлсэн эрчим хүчний үнийн өсөлт бол ЭХЗХ-ноос дарамтыг бууруулсан байдлаар явсан. Дулааны тарифын өөрчлөлт энэ жилийн тавдугаар сарын 16-ны өдрөөс хэрэгжинэ. Орлого багатай иргэдэд дарамт багатай байдлаар шийдээд явж байгаа.”