ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Орос-Америкийн хэлэлцээрийг тасалдуулахаар өдөөн хатгалга явуулахаар бэлтгэж буй тухай мэдэгдэв

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Орос-Америкийн хэлэлцээрийг тасалдуулахаар өдөөн хатгалга явуулахаар бэлтгэж буй тухай мэдэгдэв

Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ:

“Хэд хэдэн эх сурвалжаас авсан мэдээллээр Киевийн дэглэм нь наймдугаар сарын 15-нд болохоор төлөвлөсөн Орос-Америкийн хэлэлцээрийг тасалдуулах зорилгоор өдөөн хатгалга явуулахаар бэлтгэж байна.

Энэ зорилгоор Украины Аюулгүй байдлын алба (СБУ) наймдугаар сарын 11-ний даваа гарагт “фронтын ойролцоох бүсийн хотын оршин суугчдын талаар цуврал сурвалжлага бэлтгэх” домог зохион Харьков мужийн Чугуев хотод гадаадын сэтгүүлчдийн багийг авто машинаар авчирсан байна.

Баасан гарагт дээд хэмжээний уулзалт болохын өмнөхөн Украины зэвсэгт хүчин нисгэгчгүй онгоц болон пуужин ашиглан хотын хүн ам нягт суурьшсан орон сууцны хороолол, эсвэл эмнэлэг рүү цохилт өгч, энгийн номхон иргэдийг олноор нь хохироох өдөөн хатгалгыг төлөвлөсөн бөгөөд үүнийг барууны орнуудаас авчирсан сэтгүүлчид тэр дор нь газар дээрээс нь сурвалжлах ёстой юм.

Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар хийх Орос-Америкийн хамтын ажиллагааг тасалдуулах зорилгоор мэдээллийн сөрөг орчныг бүрдүүлэхийн тулд Киевийн дэглэмийн өдөөн хатгалгын үр дүнд жирийн иргэдэд учирсан хохирлын хариуцлагыг Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчинд тохно.

Мөн Киевийн дэглэмийн хяналтад байгаа бусад суурин газарт ч ийм өдөөн хатгалга явуулах магадлалтай” хэмээлээ.