Төслийн санаачлагч, болох болохгүй, бэрхшээлтэй, халширмаар ямар ч үед түшиж тулж ноён нуруу болж Шинэ төв цэвэрлэх байгууламжийг нээх хүртэл бүх талаар дэмжсэн ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд дахин дахин талархал илэрхийлье.
Нэг шинэ байгууламж, шинэ бүтээн байгуулалт оргүй хоосноос бий болоход цаг хугацаа, маш их хөлс хөдөлмөр ордог. Долоон жил зүтгэлээ, бид. Баярлах өдрүүд, талархах мөчүүд, талархах хүмүүс олон байна.
Чин сэтгэлээсээ баяр хүргэж бидний баярыг хуваалцаж буй нийслэлчүүд та бүхэндээ баярлалаа.
Усны ирээдүйдээ санаа зовохгүй улс хамгийн баян. Алттай нь биш устай нь баян.
Монгол Улсын усны ирээдүйн төлөө зүтгэе.

18° C
3594.41
0 cэтгэгдэлтэй