“МАЗААЛАЙ-2025” ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Монгол Улсын засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин тусгайлсан бодлого арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд “Мазаалай-2025” олон улсын мөсөн сийлбэрийн 2 дахь удаагийн тэмцээнийг 01 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан байна.
Тус тэмцээнд АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, БНЧУ, БНПУ, Малайз, Мексик, Якут улсуудаас уран бүтээлч оролцож, дотоодын 4, гадаадын 10 багийн нийт 28 уран бүтээлчид сийлбэрээ урлаж, авьяас чадвараараа өрсөлдлөө.

Та бүхнийг цас, мөсөөр бүтээсэн шилдэг бүтээлүүдийг үзэж сонирхохыг урьж байна.