“МАЗААЛАЙ-2025” ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

❄️Монгол Улсын засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Мазаалай-2025” олон улсын мөсөн сийлбэрийн 2 дахь удаагийн тэмцээн энэ сарын 23-аас 26-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээний шагналт байрын эздээр
🥇1 дүгээр байранд Малайз Монголын хамтарсан уран бүтээл Young Chong Ming, Октябьрын Батхүү

🥈2 дугаар байранд Польш, Монголын хамтарсан уран бүтээл Mishel Piotr Mizula, Дамдингийн Эрдэнбат

🥉3 дугаар байранд Монголын улсын хамтарсан уран бүтээл Чүлтэм-Очирын Оргилболд, Эрдэнэбилэгийн Энхбат

🏅Тусгай байранд ОХУ-ын Алексей Тугарин, Иван Гирпонав нарын хамтарсан уран бүтээлүүд тус тус шалгарсан байна.

❄️Тэмцээнд АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, БНЧУ, БНПУ, Малайз, Мексик, Якут улсуудаас уран бүтээлч оролцож, дотоодын 4, гадаадын 10 багийн нийт 28 уран бүтээлчид сийлбэрээ урлаж, авьяас чадвараараа өрсөлдсөн юм.

❄️Мөсийг гайхалтай бүтээл болгон хувиргаж, өөрсдийн авьяас чадвар, бүтээлч байдал, багаар ажиллах чадварыг харуулсан нийт уран бүтээлчдээ халуун баяр хүргэе.