Монгол Улсад нисгэгчгүй нисэх спортыг хөгжүүлж, дроны технологийг нутагшуулан, үндэсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй болон бусад салбарт үр дүнтэй ашиглах бодлогыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Dronecon-2025” улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд ашиглаж байгаа нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдтэй танилцлаа.

Тэмцээний дөрвөн төрөлд 548 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд аваргууд өнөөдөр тодорно.
#dronecon2025








5° C
3586.08
0 cэтгэгдэлтэй