
Сүхбаатар аймаг ирэх дөрвөн жилд эдийн засгаа тэлж, эрчимтэй хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Баруун-Урт сумын шинэ суурьшлын бүсэд 70 МВт дулааны цахилгаан станц барих юм байна. 2028 онд эхний ээлжийн 35 MВт блок ашиглалтад оруулах бөгөөд цаашид 105 МВт хүртэл хүчин чадлыг өргөтгөх боломжтойгоор тооцоолжээ.
Тус станц нь цахилгаан, дулаан, үйлдвэрлэлийн хий гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ нь сумын эрчим хүчний найдвартай байдлыг хангах гол хөшүүрэг төсөлд тооцогдож байна. Энэхүү төсөл нийт 430 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих аж.
0 cэтгэгдэлтэй