Сэргээгдэх эрчим хүчээр гэр хорооллын айлуудын халаалтыг шийдвэрлэх ажлыг хэлэлцлээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын III хуралдаан болов. Тус хуралдаанаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хийн түлш ашиглан гэр хорооллын зарим айл өрхийн халаалтыг шийдвэрлэх, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бий болгох зорилгоор Туулын хурдны зам, Тойрог зам, Сэлбэ хурдны замын төслүүд, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Сэлбэ дэд төвийг байгуулах зэрэг ажлын явцыг хэлэлцсэн байна.

Шуурхай штабын III хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Эрдэмтэн, судлаачид, УИХ-д суудалтай нам, хувийн хэвшлийн төлөөлөл, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нар (2025.01.26) оролцжээ.