
Монгол үндэстний бичиг соёлын гайхамшигт өв, уламжлал ба үнэт зүйлсийг дүрслэх урлагийн бүтээлээр дамжуулан сурталчлан таниулах, үндэсний бичиг үсгээ хүндэтгэн хайрлах үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан “Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” монументал урлагийн эскиз зургийн уралдааны дүн гарч шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэгдлээ.
Уралдаанд монументал урлагийн уран бүтээлчид, зураачид, график дизайнерууд зэрэг нийт 10 уран бүтээлчийн 17 бүтээл ирүүлсэн бөгөөд уралдааны зорилгод нийцсэн утга агуулга, ур хийц, шинэлэг санаа бүрдсэн Шилдэг нэг бүтээл шалгарав.
Тус үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн “Бичиг Соёл галерей”-д 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулагдана.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
Монголын Урчуудын Эвлэл Union of Mongolian Artists
Соёл, яруу найргийн академи
Бичиг соёл төв
0 cэтгэгдэлтэй