
Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Музейн тухай хуулийн хэрэгжилтийг хангах мөн Соёлын төвийн орон нутаг судлах танхимын өвийн ажилтнуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор тус сургалтыг аймгийн Музейтэй хамтран зохион байгууллаа.
Уг сургалтаар дараах сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.
1. “Монгол Улсын соёлын өвийг хамгаалах хууль эрх зүйн орчин, олон улсын гэрээ конвенц” Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Цэнд-Аюуш.
2. “Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын өнөөгийн төрх ба сумдын эвент арга хэмжээ” Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Даут.
3. “Орон нутаг судлах танхимын үзүүллэг дэглэлтийг сайжруулах нь” Музейн арга зүйч К.Айнур.
4. “Музейн үзмэрт судалгаа шинжилгээ хийх арга зүй ба маягт 2-ын дагуу эрдэм шинжилгээний тодорхойлолт бичих аргачлал” Музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Нуржан.
5. “Аймгийн музейн боловсрол танин мэдэхүйн ажлын туршлагаас” Музейн тайлбарлагч, боловсролын ажилтан М.Айсулу
6. “Соёлын өвийн анхан шатны бүртгэл мэдээллийг сайжруулах нь” Музейн бүртгэл мэдээллийн санч Б.Елик нар тус тус мэргэжил арга зүйн мэдээлэл өгч, илтгэл хэлэлцүүллээ.
Баян-Өлгий Аймгийн Музей
0 cэтгэгдэлтэй