ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ МАЗААЛАЙ

🐻‍❄️ Үндэсний бахархалт амьтан – “МАЗААЛАЙ БААВГАЙ” -г хүүхэд, залууст сурталчлан таниулах сарын аяны хүрээнд зохион байгуулж буй цуврал арга хэмжээний нэг хэсэг “МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестивалийн “Мазаалай” бага тайзнаа тусгай хөтөлбөрөөр амжилттай болж өнгөрлөө.

🐻‍❄️Тус арга хэмжээ нь Мазаалай баавгайн экосистемд гүйцэтгэх үүргийг олон нийтэд таниулж, байгаль хамгааллын ач холбогдлыг онцлох зорилготой юм.

✅Хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон бүх хүмүүст баярлалаа. 🙋‍♀️

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам