ӨДӨР БҮР “0-16 НАСНЫ ХҮҮХДЭД” ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН “БҮХ МУЗЕЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ” ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Тун удахгүй буюу сар шинийн дараа гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ орон даяар эхэлнэ. Энэ үеэр музейн ачаалал хэт ихсэж, бүтэн жилийн хугацаанд музей үздэг хүний тоотой тэнцэх хэмжээний хүн ганцхан өдөрт музейд шавж, маш их ачаалал үүсгэдэг.
Тиймээс олон хүнтэй үед хүүхдээ музейд дагуулж ирэх нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэдгийг эцэг эхчүүд, багш нар үүнийг бодолцож, “Музейн нээлттэй өдрүүд”-ээс бусад өдрүүдэд хүүхдүүд ангиараа, найзуудаараа, ганцаараа хэдийд ч дуртай цагтаа музейгээ хэдэн ч удаа үзэж түүх, соёлын ертөнцөөр илүү тухтай аялаарай.
Эх сурвалж: https://chinggismuseum.com/visit