Монгол Улсын Төрийн дээд одон болон Засгийн газрын шагнал гардууллаа

Билгийн тооллын 17 дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй, идэвх зүтгэлтэй ажиллаж, салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан салбарын албан хаагчдад Монгол Улсын Төрийн дээд одон болон Засгийн газрын шагналыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.Энх-Амгалан гардууллаа.

“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор”
1. Минжбадгарын Тогтохжаргал-Улсын драмын эрдмийн театрын жүжигчин
2. Тогтохын Отгоо-Монголын ерөнхий боловсролын сургуулиудын номын сангийн холбооны тэргүүн
3. Дамбийнямын Алтангэрэл-Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, уран дархан

“Алтан гадас одонгоор”
1. Отгонбилэгийн Мэндсайхан-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ахлах шинжээч
2. Шаравдоржийн Энхтуяа-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ахлах мэргэжилтэн
3. Тайванбаатарын Сэргэлэн-Улсын драмын эрдмийн театрын жүжигчин
4. Санжжавын Энхболд-Улсын драмын эрдмийн театрын маркетинг, олон нийттэй харилцах албаны дарга
5. Оюуны Гандөл-Улсын драмын эрдмийн театрын эрэгтэй хувцасны эрхлэгч
6. Лхажавын Отгонжаргал- Улсын драмын эрдмийн театрын жижиг хэрэглэлийн эрхлэгч
7. Банзрагчийн Батчимэг-Нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн номын санч

“Хөдөлмөрийн хүндэт медалиар”
1. Сүхбаатарын Саранчимэг-Улсын драмын эрдмийн театрын тооцооны нягтлан бодогч
2. Нямсүрэнгийн Нямдарь-Улсын драмын эрдмийн театрын эмэгтэй хувцасны эрхлэгч

“Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
1. Отгонбаатарын Хонгорзул-Улсын драмын эрдмийн театрын жүжигчин
2. Батсүхийн Бавуудорж -“Эс Эс Зэт” ХХК-ийн дуу оруулагч, жүжигчин
3. Бүдээгийн Мөнхдалай-Чөлөөт уран бүтээлч, дизайнер, уран зураач