
Монгол Улсын Засгийн газрын бүтцэд анх удаа залуучуудын сегментийг тусгайлан хариуцуулж, дижитал хувьсгал, шинэ үеийн залуусын онцлог, хэрэгцээ шаардлага, нөхцөл байдлыг тодорхойлох судалгааг хийж, салбар дундын стратеги төлөвлөгөөг боловсруулж байна.
Залуучуудын хөгжлийн бодлого нь Боловсрол, Хөдөлмөр эрхлэлт ба боломж, Эрүүл мэнд ба зөв дадал, Эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах, хөгжих орчин, Улс төрийн ба нийгмийн оролцоо, Дэлхийн Монгол залуучууд эх орондоо, Нүүдэлчин соёл уламжлал ба малчин залуучууд гэсэн 7 үндсэн тэргүүлэх чиглэлээс бүрдэнэ.
Монгол Улсын нийт хүн амын 28.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Харин хангайн бүсэд 88,164 залуучууд амьдарч байгаа нь нийт хүн амын 29.9 хувийг бүрдүүлж байна. Энэ ч утгаараа Монгол Улсын хүн амын бүтэц дэх залуусын хувь, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, хүний нөөцийн бодлого, техник технологийн хөгжлийг цогцоор нь авч үзэх шаардлага бий болсон.
Залуучуудын хөгжлийн бодлогыг аль нэг сайд, дарга гэхээсээ илүүтэй залуучууд өөрсдөө тодорхойлох нь илүү ач холбогдолтой.
REEL:
0 cэтгэгдэлтэй