
🗻 “Хангайн бүсийн зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар хангайн бүсэд дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг онцоллоо.
🤝 Хангайн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн болон залуучуудын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
🌐 “Go Mongolia” үндэсний брэндийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд “Edelman” групптэй хамтран ажиллаж байна.
🇹🇲 Туркменистан Улсын Соёлын дэд сайд Нурсахет Ширимовыг хүлээн авч уулзаж, соёл, аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
🏞️ Өвөрхангай аймгийн удирдлагуудтай уулзаж, салбарын бодлого, үйл ажиллагаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
🎉 Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа.
⚖️ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэргэдэх “Жендэрийн салбар зөвлөл”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл” хуралдлаа.
🏯 “Осака-Кансай экспо 2025” олон улсын экспод Монголын эзэнт гүрний түүхэн өв соёлыг танилцуулж байна.
🌍 Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
REEL:
0 cэтгэгдэлтэй