
1586 онд Чингис хааны их суурийг залгамжлагч, алтан ургийн Автай сайн хан Хархорум хотын буурь дээр байгуулсан Эрдэнэзуу хийд бол ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн анхны хийд төдийгүй улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэгдсэн архитектурын хосгүй үнэт дурсгал юм.
Иймд Хангайн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, шинэ Хархорум хотын бүтээн байгуулалттай уялдуулан музейн сан хөмрөгийн барилга барих, сэргээн засварлах лаборатори, үзэсгэлэнгийн танхимтай хамтатган цогцоор нь төлөвлөх, музейн сүм дуганыг сэргээн засварлах ажлыг нэг удаагийн арга хэмжээ бус байнгын хяналтад байлгаж, арчилж хамгаалах асуудалд анхаарч ажиллана.
Цаашид төрт улс, шашны хосгүй үнэт өвөөр баялаг Эрдэнэзуу музейн сүм дуганы судалгааг эрчимжүүлж, шинэ мэдлэг бий болгох, түгээх чиглэлд холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана.
REEL:
0 cэтгэгдэлтэй