
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй 14 мега төслийн нэг болох “Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус аймгийн Өлгий суманд 15 МВт/60 МВт.цаг батерей бүхий 20 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах ажил төлөвлөгдөж байна.
Энэхүү төслийг 2025 онд Эрчим хүчний сайд болон аймгийн Засаг даргын хооронд байгуулсан, Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний дагуу хэрэгжүүлэх юм.
Газрын сонголтыг эцэслэн тодорхойлох зорилгоор Эрчим хүчний яам, Эрчим хүчний реформын хороо, Эрчим хүчний үндэсний төвөөс томилогдсон ажлын хэсэг Бугат, Буянт сумдад ажиллалаа.
Тус нарны цахилгаан станц 2026 онд ашиглалтад орсноор 110 кВ-ын Өлгий агаарын шугамын ачаалал, чадлын хэрэглээг бууруулж, хүчдэлийн түвшинг нэгдсэн сүлжээний шаардлагад нийцүүлэх боломж бүрдэх юм.
Ажлын хэсгийн төлөөллийг аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан болон холбогдох байгууллага, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамтаар хүлээн авч уулзан, төслийн хэрэгжилтийн талаар санал солилцов.
0 cэтгэгдэлтэй