Сон Хён Минийг жирэмслэлтээр шантаажилсан хоёр хүн баривчлагдлаа

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн од, Тоттенхэмийн ахлагч Сон Хён Мин (Son Heung-min)-ийг хуурамч жирэмслэлтээр шантаажилсан хэрэгт холбогдуулан хоёр хүнийг албан ёсоор баривчилжээ.

Сөүл Төв дүүргийн шүүх 20-иод настай эмэгтэй, 40 орчим насны эрэгтэй хоёрт шантааж, шантааж хийхийг завдсан үндэслэлээр баривчлах зөвшөөрөл олгосон байна. Шүүх тэднийг оргон зайлах, нотлох баримтыг устгах эрсдэлтэй гэж үзжээ.

Эмэгтэй нь өнгөрсөн 6-р сард Сонтой холбогдож, түүнээс жирэмсэн болсон хэмээн мөнгө нэхсэн. Тэрбээр хуурамч хэт авиан зураг илгээж, 300 сая вон (≈215,000 ам.доллар) авсан. Харин 40 орчим насны эрэгтэй нь Сонгийн танил байх магадлалтай бөгөөд 2025 оны 3-р сард дахин 70 сая вон нэхсэн ч мөнгө авч чадаагүй. Сон Хён Мин өнгөрсөн долоо хоногт цагдаад гомдол гаргасан ба үүний дараа цагдаа нар сэжигтнүүдийн гэрийг нэгжиж, утсыг нь хураан авч, хэт авиан зураг жинхэнэ эсэхийг шалгаж эхлээд байна.