Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “MONGOLIAN VOICE – CHINESE BEST SONGS” дууны тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт зургаадугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд зохион байгуулагдлаа

“Бүс ба зам” холбоо, БНХАУ-ын Элчин сайдын яамны харъяа Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, “Хишиг” Хятад хэлний Бүрэн Дунд Сургууль, Оюуны өмчийг хамгаалагч Болор төв хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “MONGOLIAN VOICE – CHINESE BEST SONGS” дууны тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт зургаадугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд зохион байгуулагдлаа.
Дууны тэмцээний хоёрдугаар шатанд шилдэг 15 оролцогч өрсөлдөв.

Энэхүү тэмцээний гол зорилго нь хоёр улсын хүүхэд залуучуудыг урлаг соёлоор дамжуулан бие биеэсээ суралцах, хөгжих үйл явдлыг дэмжиж, хамтран уран бүтээл хийж соёл, аялал жуулчлал, залуучуудын хамтын ажиллагааг сайжруулахын тулд зохион байгуулагддаг юм.

“MONGOLIAN VOICE – CHINESE BEST SONGS” дууны тэмцээний ялагч нь Монголын “Бүс ба зам” холбооны нэрэмжит шагнал болох БНХАУ-ын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрхийн бичгийн эзэн болно.

REEL: