🇷🇺🏆 Оросын сурагчид Олон улсын физикийн 55-р олимпиадаас таван медаль хүртлээ

Олон улсын физикийн 55 дахь олимпиад Парис хотноо болж, 87 орны 400 гаруй сурагчид оролцож, амжилттай өндөрлөв.

Оросын 5 сурагч 3 алт болон 2 мөнгөн медаль хүртлээ.
Шадар сайд Дмитрий Чернышенко, Гэгээрлийн сайд Сергей Кравцов нар олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдэд баяр хүргэв.

“Ерөнхийлөгч Владимир Путины даалгаврын дагуу бид хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн илрүүлэх бүхий л нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд манай сурагчид оросууд хамгийн шилдэг нь гэдгийг дахин нотлов! Парист болсон олон улсын физикийн олимпиадаас Оросын баг олон медаль хүртсэн ба тэдний ихэнх нь алт байсан. Нийтдээ манай хүүхдүүд энэ оны олон улсын нэр хүндтэй олимпиадуудаас 21 медаль хүртээд байгаа ба энэ нь сурагчдын төдийгүй багш нарын системтэй ажлын үр дүн юм” хэмээн Шадар сайд тэмдэглэв.

📚 Бүх ялагчид маань 2024/25 оны хичээлийн жилийн Бүх Оросын болон 2025 оны Азийн физикийн олимпиадын шагналтнууд юм.

“Та бүхэн маань Франц Улсад олон арван орны дунд зохион байгуулагдсан тэмцээнээс 3 алт, 2 мөнгөн медаль хүртсэнээрээ Оросын боловсролын тогтолцооны олон улсын тавцан дахь тэргүүлэх байр суурийг дахин бататгалаа! Өөрсдийн амжилтаараа та бүхэн физикийн шинжлэх ухааныг сурталчлахад томоохон хувь нэмэр оруулж байна. Манай улс техник технологийн салбарт манлайлахад чухал үүрэг гүйцэтгэх бүрэн боломж та бүхэнд байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээн Сергей Кравцов хэлэв.

🥇Алтан медалийг:
• Михаил Аронов (Москва мужийн Долгопрудный хотын П.Л.Капицагийн нэрэмжит физик-техникийн лицей),
• Григорий Гречкин (Москва хотын Сурган хүмүүжүүлэх ур чадварын төвийн дэргэдэх сургууль),
• Иван Лукин (Москва мужийн Долгопрудный хотын П.Л.Капицагийн нэрэмжит физик-техникийн лицей).

🥈 Мөнгөн медалийг:
• Егор Кривощеков (Алтайн хязгаар, 124-р лицей),
• Павел Руковчук (Москва мужийн Долгопрудный хотын П.Л.Капицагийн нэрэмжит физик-техникийн лицей).

🌍 2025 онд болсон Олон улсын физикийн олимпиадад 87 орны 400 гаруй сурагчид оролцов.

👏 Тус Олимпиадаас 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн монгол залуучуудад мөн баяр хүргэе!

#ОросынБоловсрол
Эх сурвалж: #ПосольствоРоссиивМонголии