Ахмад дайчин, ахмад хилчин Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол олголоо

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын хилийн халдашгүй байдлыг хамгаалан эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Чөлөөлөх дайны ахмад дайчин, төр захиргааны ахмад зүтгэлтэн Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ.