
Байр, орон сууцаа худалдан борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох олон нийтийн өргөдөл санаачилсан. Өргөдөл маань 30 хоногийн дотор 100 мянган санал авах ёстой байсан ч 20 хоногт энэ өндөр босгыг давж чадлаа.
Хүн бүхэнд хамаатай асуудал байсан учир бүгд л зүтгэлээ. ТВ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яриа сайн авлаа, хамгийн өндөр үзэлттэй нэвтрүүлгүүдээр орлоо. Олон мянган дагагчтай инфлүсерүүд маань уриалж түгээлээ. Хамгийн гол нь шудрага бус татварыг эсэргүүцэгч иргэд галын шугамын эхэнд явж гарын үсэг зурууллаа. Бүгдэнд нь баярлалаа, бүгдээрээ чадлаа!
Цаашид юу болох вэ? Намрын чуулган 9 сарын 15-нд эхлэнэ. Үүнээс 7 хоногийн дотор холбогдох Байнгын хороо хэлэлцээд 3 сарын дотор хуулийн төсөл боловсруулахыг Засгийн газарт чиглэл болгох юм. Ингээд УИХ-р хэлэлцэж батлагдвал хууль болно гэсэн үг. 2026 оны 1 сараас хэрэгжиж эхлэх болов уу? Гэхдээ энэ цэвэр УИХ-ын бүрэн эрхэнд хамаарна гэдгийг хэлэх нь зүйтэй.
Одоо зүгээр суухгүй. Гишүүдтэй тулж ажиллана. Учир нь бүх нам эвсэл “татвар бууруулах” амлалт өгсөн. Гишүүд ч тэгж ярьж сонгогдсон. Тиймээс БИДЭНД ЭНЭ ХУУЛИЙГ БАТЛАХЫГ ШААРДАХ ЭРХ БИЙ.
Өргөдөл санаачлагчийн хувиар надад дахиад 3 сарын ажил үлдэж байна. Ажлын явц байдлын талаар тухай бүр мэдээлэл хүргээд явна. Эхэлсэн ажлаа дуусгаж үр дүнгээ харна гэдэгт итгэлтэй байна.
1 сэтгэгдэлтэй
https://shorturl.fm/5w9Ta