
Балба улсын засгийн газраас өнгөрсөн долоо хоногт олон нийтийн цахим сүлжээнд буюу Facebook, instagram, YouTube, зэрэг платформуудад хориг тавих буюу хаах шийдвэр гаргажээ. Улмаар иргэд олон нийтийн уур бухимдал дээд цэгтээ хүрч хоригийг цуцлахыг шаардсан жагсаал зохион байгуулж энэ нь хурцадмал байдалд хүрч бослого үймээн дэгдэж парламентийн ордонруугаа дайрч халдсан үйл явдал болсон.
Зарим эрх баригчид зугтаах гэж оролдож байгаад иргэддээ баригдаж зодуулж байгаа, гэрт нь дайр ч ороод зодож байгаа ч бичлэг тараад байгаа.
Цагдаа хүчний байгууллагынхан болон иргэд хоорондын зөрчилдөөнөөс одоогоор 22 орчим иргэн нас барсан, 200 гаруй иргэн гэмтэж бэртсэн гэх мэдээлэл байна.
Иймд Балба улсын засгийн газар өчигдөр шөнө яаралтай хуралдаж уг хоригийг цуцлах шийдвэр гаргажээ.
Уг бослого үймээнийг GenZ үеийнхэн гэх тодотголтой залуучууд эхлүүлсэн гэх боловч нийт иргэд үүнийг дэмжиж энэ бол ардчилалыг устгах, хүний эрхийг боосон, улс орны ил тод байдлыг хааж хараат болгох гэсэн эрх баригчдын санаархал, иргэдийн бизнесийн үйл ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэг гэж үзэж байгаа аж.
Учир нь улс төрчид, эрх баригчдын тансаг амьдрал тэдний хүүхдүүдийн тансаг амьдрал олон нийтийн цахим сүлжээгээр ихээхэн шүүмжлэл дагуулж байсан байна.
Балба улсад баян хоосны ялгаа хэт их гарч иргэдийх нь амьдрал доройтож, ажилгүйдэл ядуурал нүүрлэж улмаар иргэд олон нийтийн уур бухимдал дээд цэгтээ хүрчээ.
Иргэд олон нийт ОУ-ын мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөхдөө “манай улсын эрх мэдэлтэн, удирдлагууд авлига хээл хахуульд идэгдсэн үүнээсээ болж нийгэмд тэгш байдал, хүний эрх алдагдсан бид эх орноо буцааж авмаар байна” гэцгээж байна.
Эх сурвалж:
https://www.bbc.com/news/live/c741n80ndlxt
2 cэтгэгдэлтэй
https://shorturl.fm/tl6IR
https://shorturl.fm/7o9xN