
Энэ онд Оросын газарзүйн нийгэмлэг үүсч байгуулагдсаны 180 жилийн ой тохиож буй. Түүхэн ойг тохиолдуулан тус нийгэмлэгээс Монголд “2 скейтборд – цорын ганц Монгол” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү төслийн хүрээнд Оросын мэргэжлийн тамирчин болох Сергей Бастрыкин болон Артем Владимиров нар скейтбордоор Улаанбаатар – Арвайхээр – Баянхонгор – Алтай – Ховд – Өлгий маршрутаар яваад 1800 км замыг туулна.
Тэдний аяллын үр дүнд баримтат кино гарах бөгөөд үүгээр дамжуулан Оросын томоохон интернет платформуудаар Монгол орныг сурталчлан таниулах юм.
Төслийн оролцогч скейтбордын тамирчид өнөөдөр /2025.09.10/ Улаанбаатар хотын төв талбайгаас аялалаа эхэлсэн бөгөөд энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Тэд хэлэхдээ, “Монгол Улстай бид олон зуун жилийн турш хөрш оршсон. Манай оросын ард түмэн Монгол орны талаар их сонирхдог ч нээлттэй атлаа, хаалттай байдаг. Бид сонгосон маршрутаараа Монгол орны тухай, Чингис хааны тухай аялалын нэвтрүүлэг хийхээр зорьж байна. Бид скейтбордоороо нэг цагт 20-25 км яваад амарч байх төлөвлөгөөтэй байна. Монголын сайхан орноор байгалийн сайхныг харж, нүүдэлчин, малчин ардын ахуйтай танилцан аялахыг тэсч ядан хүлээж байна. Скейтбордын хувьд хамгийн сүүлийн үеийн чанартай материал хийгдсэн аялалын замд асуудал үүсэхгүй гэж бодож байна. Аялах замаа өмнө нь маш сайн судалсан учраас замын саад бартаа ямар байх, хаана амар ч хаагуур яаж явахаа нарийн төлөвлөсөн. Бидний аялалын замд буюу Монголын хөдөө орон нутагт таарах жолооч нарт хандан хэлэхэд өнгийн хувцастай явах учраас танигдана гэж итгэж байна” гэлээ.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Оросын газарзүйн нийгэмлэг нь Оросын хамгийн эртний олон нийтийн байгууллага бөгөөд ОХУ-ын төрийн тэргүүний дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тус нийгэмлэгийн зорилго нь түүхэн ой санамжийг хадгалах, эх оронч хүмүүжлийг олгох, Оросын болон найрсаг харилцаатай улс орнуудын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд оршдог аж.
2 cэтгэгдэлтэй
https://shorturl.fm/cJyQW
https://shorturl.fm/aKRHk