Хонконгийн 17 настай сурагч хүүхдийн хүчирхийллийг илрүүлэх AI бүтээжээ

Хонконгийн 17 настай сурагч охин Kid-AID нэртэй хиймэл оюун ухааны систем зохион бүтээжээ.

Тэрээр уг төслийг ердөө 12 жилийн өмнөх, байнга халдаг хуучин нөүтбүүк дээр бүтээсэн бөгөөд өдгөө дэлхий даяар анхаарал татаж байна. Kid-AID нь үйл явдал болсны дараа биш, харин болзошгүй сэжигтэй үйлдлийг шууд илрүүлж анхааруулах зарчмаар ажилладаг тул хүүхдийг цэцэрлэг, асрамжийн газарт хамгаалах шинэ арга болж чадна гэж үзэж байна.

Сурагч мөн ахмад настнуудад зориулсан хувилбар болох Elder-AID системийг бүтээж, өндөр настнуудыг асрамжийн газарт хамгаалах зорилго тавьжээ.

Түүний бүтээлд томоохон технологийн санхүүжилт, дэвшилтэт лаборатори байгаагүй, зөвхөн шаргуу хөдөлмөр, хүсэл тэмүүлэл, шинэчлэл байсан юм.

Эх сурвалж: Fact point