
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-ы өдөр тэмдэглэдэг. Эл өдрийг тохиолдуулан өнөөдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, АН-ын дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.
Мөн нийслэлийн удирдлагууд болон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүд энэ арга хэмжээнд оролцож, хүндэтгэл үзүүллээ.
1996 онд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ы өдрийг хэлмэгдсэн олон мянган хүний дурсгалыг хүндэтгэх өдөр болгон, давтагдах ёсгүй гашуун түүхийн сургамжийг эргэн дурсах болсон. Нийт 37 мянга орчим хүнийг хэлмэгдүүлж, өрх бүрийн амьдралд гуниг дагуулсан энэ гашуун түүх нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө ямагт дээдлэн хамгаалах үүрдийн сургамж болж үлдсэн юм.
1 сэтгэгдэлтэй
https://shorturl.fm/Yrngx