Өвөр Байгалийн хасаг цэргийн нийгэмлэг залуустай уулзлаа

Өвөр Байгалын хасаг цэрэг нь 1851 оны 3-р сарын 17 -нд I Николай хааны зарлиг, Зүүн Сибирийн ерөнхий захирагч Н.Н. Муравьев-Амурскийн санал тавьснаар Өвөр Байгалын нутаг дэвсгэр дээр сибирийн хасаг цэргүүд, буриадын, эвенкийн зэвсэгт хорооны нийт 48 169 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагджээ. Тус зэвсэгт хүчин нь Оросын эзэнт гүрэн ба Манж Чин улсын хоорондохи хил дээр алба хашиж, улмаар 1905 оны Орос-Японы дайн, Дэлхийн I дайнд оролцож байв.
1859 оноос 6 хорооны, 12 батальоны, 200 гаруй тосгоны сургуулиуд эрхлэн явуулж, хүүхдүүдийн боловсролд анхаарал тавьж байжээ. Зөвлөлт засаг тогтсоноор 1920 онд татан буугдаж улмаар 1990 онд үйл ажиллагаагаа сэргээн явуулсан. 1991 онд “Өвөр Байгалын хасгууд” нэртэй чуулга зохион байгуулсан байна.
Энэхүү түүхт Өвөр Байгалын хасаг цэргийн нийгэмлэгийн төлөөлөгчид нь 2026 оны 3-р сарын 26-нд Улаанбаатар дахь РЦНК буюу Орос ордоны түүхийн клубын уулзалтанд уригдан оролцов. Тус нийгэмлэгийн залуучууд нь олон улсын “Дэлхийн ард түмний чуулган” ТББ-н дэмжлэгтэй “Орос-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан 105 сайн үйлс” төслийн шугамаар манай улсад хүрэлцэн иржээ.

ОХУ-ын Элчин сайдын яамны цэрэг, агаарын цэргийн атташе, хошууч генерал Петрунин П.В., Өвөр Байгалын хасаг цэргийн нийгэмлэгийн атаманы нэгдүгээр орлогч Ворожейкин С.Н., “Эр зориг”-н одонт, цэргийн тусгай ажиллагааны оролцогч, хасаг Игумнов П.Г., төлөөлөгчдийн тэргүүн Туголуков А.В., болон Монгол Улсын баатруудын хүүхдүүдийн “Үхэвч үнэн” ТББ-ын тэргүүн Ү.Билэгсайхан нар клубын гишүүдэд хандан үг хэлэв. 1921 оны Монголын Ардын Засгийн Газар ба Зөвлөлийн Засагт Орос Улсын Засгийн Газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг ба 1936 оны Монгол, Зөвлөлтийн харилцан туслалцах протоколын ач холбогдлыг тэд өндрөөр үнэлэв.

Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуулиуд оюутнууд, В.Р.Филипповын нэрэмжит Буриадын улсын хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд нь ОХУ-Монгол Улсын соёлын салбарын хамтын ажиллагаа, Буриад-Монголын автономит улсын тус хоёр орны найрамдалт хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр мөн БНМАУ-аас Агуу Их эх орны дайны үед Зөвлөлт Холбоот Улсад үзүүлсэн тусламжийн талаар илтгэл тавилаа. Буриадын ХААИС-н оюутан Юрий Тюткин өөрийн зохиосон «Хасаг

ЗУРАГ: