СОЁЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ АЖИЛЛАГЧДЫН МЭДЭЭНЭЭС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

✅2025 оны байдлаар улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн соёл, урлагийн 474 байгууллагад 7594 хүн ажиллаж, өмнөх оны мөн үеэс 96 (1.2%)-аар өссөн бөгөөд нийт ажиллагчдын 4326 (56.9%) нь эмэгтэй, 3268 (43,1%) нь эрэгтэй байна.

✅Ажиллагчдын 2979 (39,3%) нь урлагийн байгууллагад, 2720 (35,9%) нь соёлын төв, ордонд, 805 (10,6%) нь музей, галерейд, 542 (7,1%) нь нийтийн номын санд, 412 (5,4%) нь төрийн болон нутгийн захиргааны байгууллагад, 136 (1,7%) нь хамгаалалтын захиргаа, үндэсний төв, хүрээлэн, ажлын алба зэрэг бусад байгууллагад ажиллаж байна.

✅Соёлын байгууллагын 342 (72,3%) нь соёлын төв (ордон), 39 (8,1%) нь музей, галерей, 36 (7,6%) нь урлагийн байгууллага, 26 (5,6%) нь нийтийн номын сан, 24 (5%) нь төрийн болон нутгийн захиргааны байгууллага, 7 (1,5%) нь үндэсний төв, хамгаалалтын захиргаа, хүрээлэн, ажлын алба байна.

✅Соёл, урлагийн байгууллагын 431 (91%) нь орон нутагт, 43 (9%) нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна.

📄Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.gov.mn/org/culture/transp/stats холбоосоор авах боломжтой.