🇲🇳🤝🇺🇸 Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд бүтээн байгуулсан Монголын анхны Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх ёслолын арга хэмжээ 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр болсон билээ.
Тус үйлдвэр нь жилд 50 сая хүртэлх шоо метр усыг Монгол Улсын Ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх хүчин чадалтай.
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулснаар Туул голын баруун доод хэсэгт олон удаагийн судалгаагаар батлагдсан газрын доорх усны баялаг нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд туссан баруун бүсийн дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийг усаар хангах, улмаар нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, эдийн засгийн өсөлтийн чадамжаа бүрэн ашиглах боломжийг бий болгож байна.
💧 УСНЫ КОМПАКТ | УЛААНБААТАР ХОТЫН УС ХАНГАМЖИЙГ БАТАЛГААЖУУЛСАН ЦОГЦ ХӨТӨЛБӨР
💧🇲🇳🤝🇺🇸 Бидний Ус, Бидний Ирээдүй
💧🇲🇳🤝🇺🇸 Our Water, Our Future See

21° C
3583.88
0 cэтгэгдэлтэй