💧УНДНЫ УСНЫ ХАМГИЙН ТОМ ЭХ ҮҮСВЭР БАЙГУУЛЖ УС ХАНГАМЖ БАТАЛГААТАЙ БОЛЛОО

💧 🇲🇳 УСНЫ КОМПАКТ: ӨНӨӨДӨР МОНГОЛД АНХНЫ ТОМООХОН УС ГҮН ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРИЙГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ.
Ус хангамжийн баруун эх үүсвэр нь жилдээ 50 сая шоо метр усыг нийслэлийн унд ахуйн хэрэглээнд нийлүүлэх 8 дахь эх үүсвэр буюу Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том ундны усны эх үүсвэр болох юм.
Сонгинохайрхан уулын зүүн бэлд баригдсан тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2021 онд шав тавьснаас хойш эрчимтэй өрнөж, ийнхүү өнөөдөр нээлтээ хийлээ.