2026 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Улаанбаатар хотноо Монголын Сайн Дурын Төв (Volunteer Center of Mongolia) болон Камбожийн Хааны Академи (Royal Academy of Cambodia) хамтын ажиллагааны Санамж бичигт (MoU) албан ёсоор гарын үсэг зурлаа.
Санамж бичигт Монголын Сайн Дурын Төвийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Цэвэлмаа Батчулуун болон Камбожийн Хааны Академийн Ерөнхийлөгч, академич Сок Тач нар гарын үсэг зурж, хоёр байгууллагын төлөөлөл оролцов.

Энэхүү хамтын ажиллагаа нь:
• Эрдэм шинжилгээ, судалгаа, мэдлэг солилцоог хөгжүүлэх
• Иргэд хоорондын харилцаа, соёлын солилцоог бэхжүүлэх
• Сайн дурын үйл ажиллагааг олон улсад өргөжүүлэх
• Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хамтран хэрэгжүүлэхэд чиглэж байна.

Монголын Сайн Дурын Төв нь олон улсын түншлэлээ өргөжүүлэн, сайн дурын үйлсээр дамжуулан иргэдийн оролцоо, мэдлэгийн солилцоо, тогтвортой хөгжлийг дэмжих эрхэм зорилгынхоо хүрээнд цаашид ч идэвхтэй хамтран ажиллах болно.
Бидний хамтын ажиллагаа хоёр улсын байгууллагууд төдийгүй иргэдийг холбосон, харилцан суралцах, хамтдаа хөгжих шинэ боломжуудыг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.
#VolunteerCenterMongolia #VCM #МонголынСайнДурынТөв #СайнДурынҮйлс #ОлонУлсынХамтынАжиллагаа #ТогтвортойХөгжил

19° C
3591.78
0 cэтгэгдэлтэй