The MongolZ “IEM Katowice” тэмцээний хагас шигшээд шалгарлаа

#CS2 $1,000,000 шагналын сантай тэмцээний playoffs шатанд нь шалгарсан анхны Ази баг болсон тэд Туркийн багийг хожсоноор Азийн багийн түүхэн амжилтаа дахин нэгээр ахиуллаа.

ESL-ээс жил бүр зохиодог CS2 (Counter Strike 2)-ын томоохон тэмцээнүүдийн нэг “Intel Extreme Masters Katowice 2025” Польшийн Катовиц хотод үргэлжилж байна.

$1,000,000 шагналын сантай тэмцээнд уригдан оролцож playoffs шатанд нь шалгарсан анхны Ази баг болсон Монголын “The MongolZ” Туркийн “Eternal Fire” багтай тоглолоо.

Бямбасүрэнгийн “bLitz” Гарьдмагнай ахлагчтай залуус 2-0 (Anubis 13-7, Mirage 22-18) харьцаагаар ширүүн тулааны эцэст хожиж тэмцээний хагас шигшээ шатанд шалгарлаа. Тоглолтод Банзрагчийн “910” Өсөхбаяр 93.5 ADR (Average Damage per Round)-тайгаар багаа тэргүүлэв.

  • “BLAST Rising Asia Spring 2025” тэмцээнд Монголын хоёр баг уригдлаа
  • The MongolZ playoffs шатанд Туркийн Eternal Fire-тай тоглоно
  • The MongolZ “IEM Katowice” тэмцээний playoffs-т шалгарсан анхны Ази баг боллоо

Хоёр баг өмнө нь дөрвөн тэмцээний хүрээнд таарч 12 map тоглосноос 7-д нь Баянбатын “maaRaa” Эрдэндалай дасгалжуулагчтай монгол залуус ялаад байсан юм. Туркийн нэр төр Eternal Fire Anubis map-д сүүлийн найман удаагийн тоглолтдоо хожигдоо байв.

Ийнхүү The MongolZ хагас шигшээ шатанд дэлхийн аварга Францын “Team Vitality” багтай өнөөдөр дахин 22:45 цагаас тоглохоор болов. Хоёр баг өмнө “IEM Rio 2024” тэмцээний хүрээнд таарахад 0-2 харьцаагаар Францын баг хожиж байв.