
Монголын Тусгай Олимпийн Хорооны баг тамирчид 2025 оны 3 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсын Турин хотноо болох Тусгай Олимпийн Дэлхийн Өвлийн Наадамд оролцоно.
Энэхүү наадамд 6 спортоор 24 тамирчин, 9 дасгалжуулагч болон бусад албаны хүмүүс оролцоно. Манай баг тамирчид гүйлтийн цана, уулын цана, спортын бүжиг, заалны хоккей, цасны гуталтай гүйлт, сноуборд 9 эрэгтэй, 16 эмэгтэй тамирчид оролцох бөгөөд дундаж нас 21-тай иргэдийг спортын олон улсын томоохон үйл ажиллагаанд оролцох гэж байна.
Бид 2023 онд Монгол улсад үйл ажиллагаагаа эхэлсэн ба энэ хугацаанд Тусгай Олимпийн Дэлхийн Зуны Наадамд 2 удаа, Өвлийн Наадамд 2 дахь удаагаа оролцох гэж байна. Оюуны онцгой хөгжилтэй иргэдийг спортоор дамжуулан нийгэмшүүлдэг хүмүүнлэгийн байгууллага мөн.
Special Olympics Mongolia
ВИДЕО:
0 cэтгэгдэлтэй