Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо болон “Чимэгэ систем” ХХК-ны гүйцэтгэх захирал С.Бадрал нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо болон “Чимэгэ систем” ХХК-ны гүйцэтгэх захирал С.Бадрал нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд:
– Үндэсний Номын сангийн цуглуулгыг цахимжуулж, AI-ийн тусламжтайгаар хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх
– Монгол хэлний баялаг нөөцийг ашиглан бүтээмэл оюуны хэлний загвар, орчуулгын чадварыг дээшлүүлэх
– Монголын соёлын өвийг сурталчлах бүтээмэл оюунд суурилсан шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.