Өнөөдөр Олон Улсын сайн дурынхны өдөр. Энэ өдрийг “Үндэсний сайн дурынхны чуулган” болон “САЙН ҮЙЛСТЭН” хүндэтгэлийн арга хэмжээг Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд 40 гаруй байгууллагын төлөөлөл тухайлбал “Дэлхийн Зөн” ОУБ, “АДРА Монгол”, “Юнисеф”, “Peace corp Монгол”, “Монголын улаан загалмайн нийгэмлэг”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо”, “Залуучуудын эвсэл” зэрэг залуучууд, иргэдийн төлөө ажилладаг байгууллагууд оролцсон юм.
Үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн Зөн” Олон Улсын байгууллага болон сайн дурын байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд мянга гаруй төлөөлөл оролцлоо.
2026 оныг НҮБ-аас “Олон Улсын Сайн Дурынхны Жил” болгон зарласантай холбоотойгоор энэ жилийн арга хэмжээ сайн дурын хөдөлгөөнийг өргөжүүлэх, олон нийтийн түншлэл, бодлогын орчныг бэхжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.
Өнөөдөр дэлхий даяар 1,2 тэрбум гаруй сайн дурынхан идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд улс орнуудын 80 хувь нь сайн дурын үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмждэг хэмээн НҮБ-ын тайланд дурджээ.
ВИДЕО:
1-р хэсэг:
2-р хэсэг:

-17° C
3545.08
1 сэтгэгдэлтэй
https://shorturl.fm/PXzes