ДЭЛХИЙН БАНКНЫ ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД ДЭД БҮТЦИЙН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ ЭРЭЛХИЙЛЖ АЖИЛЛАХААР ТОХИРОЛЦЛОО

Улсын хэмжээнд зочлох үйлчилгээний чанарыг сайжруулах, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж, салбарын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн болон сургалтын дэмжлэг, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болохыг онцоллоо.

Мөн малчин өрхүүдэд түшиглэсэн нүүдлийн соёлын аялал жуулчлал, эко аялал жуулчлалыг дэмжих, Монголын байгалийн өвөрмөц орчныг түшиглэсэн адал явдалт аяллын бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд таниулах талаар хамтран ажиллах боломжтой.

Энэ хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Дэлхийн банк болон Бостон Консалтинг Группийн хооронд аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа, стратеги төлөвлөгөө болон хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх чиглэлээр гурван талт хамтын ажиллагаа эхлүүлэх талаар санал солилцсон юм.