
Монголын зураасан зургийн урлагийн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит зураач, Дүрслэх урлагийн академийн профессор, ШУТИС-ийн багш асан Дашцэрэнгийн Гунгаагийн бие даасан “ХҮМҮҮС” үзэсгэлэнгийн нээлт 2025 оны 4-р сарын 18-нд “Б контемпорари арт галерей”-д амжилттай болж өнгөрлөө.
“ХҮМҮҮС” үзэсгэлэн нь уран бүтээлчийн олон арван жилийн туршлага, дотоод эрэл хайгуулын үр дүнд төрсөн, гүн ухааны болон дүрслэлийн өндөр төвшинд хийгдсэн бүтээлүүдийг багтаажээ. Үзэсгэлэнд төмөр бар, хуурай зүү зэрэг уламжлалт зураасан зургийн техниктэй график бүтээлүүд болон уусмал өнгийн усан будгаар бүтээсэн хөрөг цувралууд зэрэгцэн дэлгэгдсэнээрээ онцлог юм.
“ХҮМҮҮС” үзэсгэлэн 2025 оны 5-р сарын 4-нийг дуустал үргэлжлэх бөгөөд Урлаг сонирхогч та бүхнийг “Б контемпорари арт галерей”-д хүрэлцэн ирж, уран бүтээлийн ертөнцөөр аялахыг урьж байна.
0 cэтгэгдэлтэй