Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны XXIV Их хуралтай холбогдуулан цаг үеийн асуудлаар МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлөөс мэдээлэл өгч байна

2024 оны 04 дүгээр сард хуралдсан Ерөнхий зөвлөлийн VII хурлаас МYЭ-ийн холбооны XXIV Их хурлыг 2025 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хуралдуулах шийдвэр гаргасан. Их хурлын төлөөлөгчийн тоо сонгох журмыг Ерөнхий зөвлөлийн 2025 оны 02 дугаар сард хуралдсан IX хурлаар
баталж 800 УЭ-ийн гишүүн тутмаас нэг төлөөлөгч Их хуралд сонгогдохоор төлөөлөгчдийн тоог тогтоосон. Их хурлын төлөөлөгч сонгох журамд заасны дагуу үндэсний хэмжээнд аймаг, нийслэлийн салбарын 35 YЭ-ийн холбоо, анхан шатны 1928 ҮЭ-ийн хороод бүх гишүүдийн болон бага хурлууд 5 сарын хугацаанд зохион
байгуулж 197015 гишүүдийн төлөөллийг бүрэн хангах 250 төлөөлөгчийг Их хуралд сонгож ирүүлээд байна.

Энэ удаагийн Их хурлаар улс орны улс тер, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч YЭ-ийн гишүүд, иргэдийн амьжиргаа, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлууд болох цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрны баталгаа, эрүүл аюулгүй ажлын байр, нийгмийн зөвшилцөл, гэрээ
хэлэлцээрийн хэрэгжилт, эвлэлдэн нэгдэх эрх зэрэг асуудлыг хэлэлцэн төрийн байгууллагад хүргүүлэх санал шаардлагыг хэлэлцэнэ.

Мөн МҮЭ-ийн холбооны дүрэм, МYЭ-ийн холбооны бүх шатны байгууллагын хяналтын хороо, зөвлөлийн дүрмийг шинэчлэх, МYЭ-ийн 2025-2040 оны Алсын хараа, хөгжлийн хөтөлбөрийг шинэчлэн YЭ-ийн хөдөлгөөний ойрын болон урт-хугацааны зорилтыг тодорхойлохоор төлөвлөөд байна.

Цаг үеийн асуудлаар:
MYЭ-ийн холбооны тев байрны гадаа 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлсэн МYЭ-ийн холбооны XXIV Нууц Их хурлыг зогсоох, Их хурлын төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх гэсэн шаардлага бүхий цуглааныг Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн YЭХ-ны удирдлага, хэсэг бүлэг иргэдийг оролцуулан зохион байгуулж
байна. МYЭ-ийн холбоо нь жагсаал, цуглаанд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж байгаа ба гаргаж байгаа санал, шаардлагыг судлан, эрх бухий хурлаараа хэлэлцүүлэн ажиллаж байна.

Жагсаал, цуглаан зохин байгуулагч нараас 2025 оны 06 дугаар сарын 18, 23- ны өдөр шаардлагыг өгсөн. MYЭ-ийн холбооны удирдлагуудад хандан 2025 оны 6сарын 18,23-ны өдөр ирүүлсэн шаардлагыг МҮЭХ-ны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн болон МYЭХ-ны Ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. МYЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн 6 дугаар сарын 23-ны өдрийн Х хурлаас МYЭ-ийн холбооны XXIV Их хурлын бэлтгэл, төлөвлөгөөт ажлын хэрэгжилтийг хэлэлцээд Их хурлын тов, хэлэлцэх асуудал, төлөөлөгч сонгохтой холбоотой ажлууд нь МYЭ-ийн холбооны дурэм, Ерөнхий зөвлөлөөс баталсан журмын дагуу хийгдэж байна гэж дүгнэсэн болно.

Харин шаардлагад дурдсан Их хурлын товыг өөрчлөх, төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх зэрэг бусад асуудал нь MYЭ-ийн холбооны дурмийн хурээнд зохицуулагдах асуудал тул ҮЭ-ийн гишүүд болон МYЭХ-ны гишүүн байгууллагуудын тэгш оролцоог хангаж нээлттэй хэлэлцүүлэх, шаардлагатай тохиолдолд санал асуулга явуулах замаар саналыг авч нэгтгэсний үндсэн дээр холбогдох хурлаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой юм.

Хэдийгээр эвлэлдэн нэгдэх эрх нь нээлттэй боловч Үйлдвэрчний эвлэлд сайн дурын үндсэн дээр элссэн гишүүний хувьд, түүний гишүүнчлэлээс гарах, түдгэлзэх, хасагдахтай холбоотой харилцаа нь зөвхөн тус YЭ-ийн байгууллагын дүрмээр зохицуулагдах асуудал бөгөөд энэ нь ОУХБ-ын 87 дугаар конвенцоор баталгаажсан
зарчим болно. ҮЭ-ийн гишүүнчлэлтэй холбоотой аливаа маргаан, шаардлага нь
тухайн ҮЭ-ийн дурмийн хүрээнд шийдвэрлэгдэх ёстой. Гишүүнчлэлийн харилцаанд гуравдагч этгээд (хувь хүн, төрийн байгууллага, иргэний нийгмийн бүлэг гэх мэт) дур мэдэн оролцох, эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхэд зүй бусаар нөлөөлөх, тодорхой зорилго, захиалгат жагсаал цуглаан хийх нь ҮЭ-ийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй үйлдэл гэж үзэж эсэргүүцэж байгаа болно.

ВИДЕО: