
2025 оны 9-р сарын 3-нд Москва хотод Оросын анхны бүрэн жолоочгүй трамвай албан ёсоор ашиглалтад орлоо. Тус трамвай нь хотын баруун хойд хэсэгт байрлах №10 чиглэл — Метро Щукинская – Улица Кулакова хооронд зорчигч тээвэрлэнэ.
Дотоодын программ хангамж
Жолоочгүй трамвайд ашиглагдаж буй программ хангамжийг гадаадын компаниудаас тусламж авахгүйгээр Москвад метрополитены инженерүүд өөрсдөө бүтээжээ. Тэдний хэлснээр уг технологи нь гадаадын төстэй системүүдээс илүү нарийн, тогтвортой ажиллагаатай байна.
Туршилт ба найдвартай ажиллагаа
Тестийн явцад жолоочгүй трамвай 8 мянга гаруй км зам туулсан бөгөөд энэ хугацаанд нэг ч удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.
Техникийн онцлог
Инновацийн энэхүү тээврийн хэрэгсэл нь дараах системүүдээр тоноглогджээ:
• мэдрэгчийн иж бүрэн систем
• өндөр нарийвчлалтай маршрут карт
• байрлал тогтоох систем
• компьютерийн хараа
• хөдөлгөөн төлөвлөлт
• дугуй хальтрахаас сэргийлэх систем
Үүний ачаар трамвай нь шаардлагатай газартаа зогсож, хаалга нээж хаах, замын гэрлэн дохио дагах, явган зорчигчдыг зам гаргах, уулзвар дээр хэрхэн гарахаа шийдэх, сум (стрелка) шилжүүлэх, хөдөлгөөний хуваарийг чанд баримтлах зэрэг үйлдлийг бие даан гүйцэтгэж чадна.
Хууль эрх зүйн шаардлага
Одоогийн хууль тогтоомжийн дагуу кабинд мэргэжилтэн сууж, шаардлагатай бол хяналтыг гардан авдаг. Харин бүх зүйл хэвийн байвал тэрээр жолоодлогод оролцохгүй.
Цаашдын төлөвлөгөө
Москва хотын захиргаа энэ ондоо багтаж нэмэлтээр гурван жолоочгүй трамвай явуулж эхлэхээр төлөвлөж байна.
1 сэтгэгдэлтэй
https://shorturl.fm/gbSMc