
✅Аялал жуулчлал
Монгол Улсын байгалийн үзэсгэлэнт газрууд, өвөрмөц тогтвортой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчилж, гадаадын зочид, түншүүдийг татах мэдээллийг түгээв.
✅Соёлын өв
Монголын уламжлалт өв соёл, урлагийг сурталчлах замаар үндэсний өвөрмөц байдлыг олон улсад танилцуулж, соёл хоорондын харилцааг хөгжүүлэх ажлыг зохион байгууллаа.
✅Хөрөнгө оруулалтын орчин
Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхэд таатай орчин, бизнесийн боломжууд, эдийн засгийн давуу талыг танилцуулан, гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж оролцуулав.
✅Эдийн засгийн нөөц боломж
Байгалийн баялаг, эдийн засгийн салбаруудын хөгжлийн боломж, дэд бүтцийн томоохон төслүүдийн талаар мэдээлэл хүргэж, бодит боломжуудыг онцлон танилцууллаа.
✅Сэргээгдэх эрчим хүчний салбар
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө, боломжуудыг онцолж, ногоон эрчим хүчний салбарт хамтран ажиллах нөөц бололцоог таниуллаа.
#GoMongolia #WEF2025 #MongoliaHouse
0 cэтгэгдэлтэй