Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүгийн сар шинийн мэндчилгээ

🇲🇳 XVII жарны Улаагчин гал морин жилдээ
Айл бүрийн гал голомт дөл мэт бадарч
Айлсах ирээдүй морин төвөргөөн шиг өөдрөг урагшлан
Хийморь тань тэнгэртээ цойлж
Хүсэл бүхэн тань биелж
Хөдөлмөр бүхэн тань үр шимээ өгөх болтугай
Бат бэх хөгжлийн суурийг хамтдаа бүтээсэн эрхэм та бүхэндээ
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө төвшин амгалан
Өрнөх үйлс бүхэн тань өөдрөг дэлгэрэхийг хүсэн ерөөе.
ЭЛБЭГ ДЭЛБЭГ САЙХАН БИТҮҮЛЭЭРЭЙ
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ
УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,
Ус сувгийн удирдах газрын дарга Ц.ТӨРХҮҮ