
Халхын голын ялалтын 85 жилийн ойн жил Улаанбаатар хотын Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор хөшөөг сэргээн засварлаж дуусчээ. Хөшөөг сэргээн засварласныг нээх хүндэтгэлийн ёслол 01 сарын 26-нд Зайсан толгойд болж, ёслолд ОХУ-аас Монгол Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, албаны хүмүүс, нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцлоо.
Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг 1956 онд Зайсан толгойд байгуулсан бөгөөд нийслэл Улаанбаатар хотын томоохон цогцолборт ордог байна. Хөшөөг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа засварласан байна.
Энэ удаагийн цогцолборыг Халхын голын ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ленинград мужийн зардлаар сэргээн засварлаж дуусгасан бөгөөд энд Монголын засал чимэглэлийн ажилчид оролцсон талаар. “Шидэт Орос байшин” компанийн барилгын засалч Б.Болдбаатар хэллээ.
0 cэтгэгдэлтэй