РОЗА РЫМБАЕВА МОНГОЛД

🔸Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2024 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Х.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийх үедээ хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, соёл урлаг, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хоёр улсын Засгийн газрын хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсан билээ.

🔸Уг хэлэлцээрийн хүрээнд соёл урлагийн хамтын ажиллагааг эхлүүлэн Казахстан Улсын Хөдөлмөрийн баатар, Казахстан Улсын Ардын жүжигчин, Узбекистан Улсын гавьяат жүжигчин, Киргиз Улсын Ардын жүжигчин, хоёр удаагийн Лениний комсомолын шагналт дуучин Роза Рымбаева 2025 оны 02 дугаар сарын 06-11-ний өдрүүдэд Монгол Улсад хүрэлцэн ирж айлчлан тоглолтоо зохион байгуулах гэж байна.

Баян-Өлгий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар