
Музейн “нээлттэй сан хөмрөг” гэдэг нь музейн цуглуулга, үзмэрүүд, баримт бичгүүд, түүхэн болон соёлын өвийн мэдээллийг олон нийтэд чөлөөтэй, нээлттэй үзүүлэх боломжтой байдлаар дэглэн харуулж буй музейн бодлого, үйл ажиллагааг хэлдэг. Үүгээр дамжуулан сан хөмрөгөө олон нийтэд илүү хүртээмжтэй болгож, боловсрол, судалгаа, соёлын хэрэглээг нэмэгдүүлэх практик ач холбогдолтой юм.
Чингис хаан Үндэсний музей-н тус арга хэмжээнд ШУТИС-ийн соёлын өвийн чиглэлээр сурч байгаа 40 гаруй оюутан, УБИС-ийн Олон улс судлалын солонгос хэл, соёлын ангийн 27 оюутан, Монгол Улсаас Япон Улсын Фукуока хотод суугаа Өргөмжит консул, дагалдах хүмүүсийн хамт үзэж сонирхлоо.
#museumweek2025
#museummWeekUlaanbaatar
#MuseumOpenDays
#museumumLovers
#МузейҮзэхГоё
#МузейнНээлттэйӨдөр
0 cэтгэгдэлтэй