Монголын Тусгай Олимпийн Хороо нь Оюуны онцгой хөгжилтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан “Гэр бүлийн эрүүл мэндийн форум”-ыг 6 дугаар сарын 6-нд зохион байгууллаа

Энэ удаагийн сургалтаар Тусгай Олимпийн Тамирчдын гэр бүл, асран хамгаалагчдыг Тусгай Олимпийн үйл ажиллагаанд идэвхтэй хамруулж, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагуудаас зөвөлгөө, мэдээлэл авах боломжийг бүрдүүлнэ.
Оюуны бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд бол хамгийн хүнд асаргааг хийдэг, гэр бүлийн гишүүний хэн нэг нь ажил эрхлэх боломжгуй, тэр дундаа өөрийн хүүхдийн хөгжилд хэрэгтэй зүйлсийг олж, өөрийгөө болон хүүхдээ хөгжүүлэх нөхцөл хүнд байдаг.
Оюуны онцгой хөгжилтэй хүүхдэд эрүүл мэндийн ямар тусламж хэрэгтэй, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай мэдээлэл өгч, зарим өвчлөлтөөс хэрхэн урьдчилсан сэргийлэх талаар мэдээлэл авна. Энэ утгаараа асран хамгаалагчдадаа шаардлагатай мэдээ, мэдээллийг ойртуулах зорилгоор МТОХ нь энэ сургалтыг зохион байгуулж байна.

Үүнд СЭМҮТ-ийн хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, хүүхдийн сэтгэцийн эмч Л.Цэрэндолгор, Хоол зүйч С.Мөнхтуул, Монголын урлагийн сэтгэл заслын холбооны тэргүүн , сэтгэл зүйч В.Бэрцэцэг, “Туж Мишээл” шүдний эмнэлгийн их эмч Х.Янжиндолгор, Эм Жи Жи чихний эмнэлгийн сонсголын техникч Т.Адъяа нар хүрэлцэн ирж зөвөлгөө өгч байна.

ВИДЕО: