П.И.Чайковский “Хунт нуур” УДБЭТ-ын тайзнаа тоглогдсний 50 жилийн ой тохиож байна

УДБЭТ-ын 2025 оны төлөвлөгөөт томоохон ажлуудын нэг нь П.И.Чайковский “Хунт нуур”
балетын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа юм. Оросын хөгжмийн зохиолч
П.И.Чайковский амьдралдаа “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, “Хунт нуур” гэсэн 3-н балет бичсэн
байдаг. Энэ дотроосоо “Хунт нуур” балет нь дэлхийн сонгодог балетын оргил нь гэж үздэг. Учир нь
тус балетад бүжиглэсэн бүжигчид бол академизм буюу сонгодог арга барилтай жинхэнэ балетын
жүжигчин болж чаддаг аж.

П.И.Чайковский “Хунт нуур” балет нь анх 1877 оны 03-07-нд Их театрт тоглож байжээ. Тус бүтээлийг П.И. Чайковский нь анх өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй І үзэгдэлтэйгээр бүтээж байжээ. Гэвч тус бүтээл нь хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн ташаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болж хөгжсөн байна.

“Хунт нуур” балетын 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд П.И.Чайковский “Хунт нуур”
балетыг 2025 оны 06 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд ОХУ-ын Буриадын театрын уран бүтээлчдийг
урьж, Буриадын театрын тавилтаар, 28-ны өдрийн 17 цагт өөрийн театрын тавилтаар 203 удаагаа тоглох
гэж байна. ОХУ-ын Буриадын театрын ерөнхий балетмейстер ОХУ-ын гавъяат жүжигчин Дамбаев
Баярто, Балетын гоцлооч Ямада Харука, Ванданов Эльдар, Богданова Александра, Болтанов Алдар
зэрэг 60-н уран бүтээлчид хүрэлцэн ирээд тоглох гэж байна.

П.И.Чайковский “Хунт нуур” балет нь манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 06-р сарын 28-
ны өдөр Балетмейстер Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамьяндагвын
дэглэлт, Ж.Чулууны удирдлагаар тоглогдож, тайзны ерөнхий зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх
ажиллаж байсан. Тус балетын гол дүрүүдэд УДБЭТ-ын үе үеийн балетын гоцлол бүжигчид тоглож
байжээ. 50 жилийн өмнө анх удаа УДБЭТ-ын тайзнаа тоглогдож байсан. “Хунт нуур” балетын гол
дүрүүдэд: Одетта, Одиллия-д -Зууны манлай балетын жүжигчин, МУАЖ Ю.Оюун, Зигфрид-д МУГЖ
Э.Оюунбат, Ротбарт-д МУГЖ Н.Баатар, Алиа салбадай-д- АЖ Х.Ганбаатар нар тоглож байжээ.

“Хунт нуур” балетыг симфони оркесторгүйгээр төсөөлөхийн аргагүй. Учир нь хөгжим нь
тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудийн уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг
хөгжмийн дээд хэлээр илэрхийлсэн байдгаараа онцлог юм. Тэгвэл тус балетыг амилуулдаг гол зүйл бол
гоцлол хөгжмийн номер байдаг. Тэгвэл анхны хөгжмийн гоцлолуудыг Хийл-Л.Аюуш МУГЖ,
Виолончель-Ж.Жиняаз, Труба Ч.Наранхүү, Арф-Бү.Чинбат, Гобой-Н.Даваадорж, Кларнет-
Г.Гомбосүрэн, Флейт-Н.Даржаа, Фагот-Л. Мягмарсүрэн, В Волторн-Б.Батчулуун/ МУГЖ/ нар тоглосон.

Ийнхүү Дэлхийн шилдэг сонгодог бүтээлийг 50 жилийн турш УДБЭТ-ын хамт олон өөрийн тайзнаа
амилуулж байна. Монголын сонгодог урлагийн үзэгчид “Хунт нуур” балетын тоглох өдөр хоног тоолон
хүлээж байдаг нь тус бүтээлийн үнэлэмжийн нэг хэлбэр аж. Анх УДБЭТ-ын тайзнаа театрын шилдэг
уран бүтээлчдийн нөр хөдөлмөрөөр тоглогдож байснаасаа хойш даруй 50 дахь жилдээ дэх удаагаа
тоглогдох гэж байна. Тус балетын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд
балетын анхны болон 50 жилийн турш гоцлон бүжиглэсэн гоцлол бүжигчид, хөгжимчид болон уран
бүтээлийн удирдлагуудыг урьж хүндэтгэл үзүүлэх юм.

ВИДЕО: