🚧🌟 Дарханд шинэ жишиг замын тохижилт ашиглалтад орлоо

Дархан сумын 4-р багт Монгол Улсын баатар, Маршал Ю.Цэдэнбал агсны нэрэмжит 1.2 км урт замын тохижилтын ажил дуусаж, албан ёсоор нээгдлээ.

Замын 100 гаруй метр хэсэг нь доороосоо халдаг бөгөөд ногоон байгууламж, амрах хэсэг, олон улсын стандартын дугуйн замтайгаар бүтээн байгуулжээ.

👉 Энэ бүтээн байгуулалтыг дэмжин ажилласан Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон гүйцэтгэгч “Цахимбар Инженеринг ХХК”-ийн хамт олонд Дархан сумын ЗДТГ-ын зүгээс талархал илэрхийлж байна.

#Дархан #ШинэЗам #ХотынХөгжил #БүтээнБайгуулалт